Кардашьян-Женнер гэр бүлийнхэн Calvin Klein брэндийн сурталчилгаанд

“Our Family” цувралын үргэлжлэл

Calvin Klein брэнд #MyCalvins дотуур хувцасны цуглуулгад зориулсан "Our Family" нэртэй цуврал төслийнхөө шинэ хэсгийг танилцуулж байна. Энэ удаагийн зураг авалтын гол дүрд "Keeping Up with the Kardashians" реалити-шоугаараа алдаршсан Ким, Кортни, Хлое, Кендалл, Кайли, Крис нар тодорчээ. Улаан-цагаан өнгийн бүтээлэг дээр зогссон бүсгүйчүүдийн зургийг Раф Симонсын эртний хамтрагч Вилли Вандерперре авсан байна.

Сануулж хэлэхэд "Our Family" цувралын өмнөх гурван хэсэгт Синди Кроуфордын хүүхдүүд, A$AP Mob хамтлагийн гишүүд, Бейонсегийн дүү Соланж, дуучин Blood Orange, Келела, Chairlift-ийн гоцлол дуучин Кэролайн Полачек, хөгжимчин Адам Бейнбриж гэх зэрэг олны танил хүмүүс орж байсан билээ.

"Our Family" цуврал 2018 оны хаврын улирал эхэлтэл үргэлжлэх бөгөөд зураг авалтын байршил, орчин тойрны дизайн зэрэг нь өөрчлөгдөхгүйгээр зөвхөн гол дүрүүд солигдсоор байх юм. Calvin Klein-ы бүтээлч захирал Раф Симонс дараа, дараагийн зураг авалтад соёл урлаг, дуу хөгжим ба загвартай холбоотой олны танил эрхмүүдийг урих төлөвлөгөөтэй байгаа аж.

 

Buro.Mongolia

2018-01-23, 10:00

  • Зураг: