Пьер Бержийн саяхны хэлсэн үгс Карл Лагерфельдийг гомдоосон бололтой. Тэрбээр хариу өгөхөөр шийджээ
"Карлын нөхцөл байдал нь кино эсвэл театрын салбарт байгаа хоёр "жижиг одууд" шиг. Тэдний нэг нь Мэрилин Монро болсон бол нөгөө нь хэн ч биш хэвээрээ үлддэг түүхийг Карл санагдуулдаг. Үүнд л түүний асуудал байна. Надад Карл таалагддаг, би түүнтэй танилцаад маш удаж байна. Тэр сайн хүмүүжилтэй ба өндөр боловсролтой. Гэхдээ тэр өөрийн брэндээрээ амжилт олж чадаагүйд түүний асуудал байгаа юм. Тэр хэзээ ч, жишээ нь Chanel-ын түвшинд хүрэхгүй. Энэ бол баримт" хэмээн Сьюзи Менкесд өгсөн ярилцлагадаа Пьер хэлсэн.
Хариуд нь Карл Пьер Бержийн эртний номын цуглуулгаа зарах гэж буй явдлыг дурдаж "Хуучин номуудтайгаа үлдэхийг" зөвлөлөө. Дээрэс нь Карл ноёнтон Бержтэй биечлэн уулзаагүй бараг 40 жил болсноо онцолж, "Тэр өөр эрин үеийн хүн, харин одоо цагт бүх зүйл өөрчлөгдсөн. Пьер орчин цаг үетэйгээ хөл нийлүүлэх хэрэгтэй. Хэрвээ түүнд энэ байдал таалагдахгүй байвал тэр зүгээр л тэтгэвэртээ гарах болсон гэсэн үг" гэжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт