Кендалл Женнер, A$AP Rocky, Ноа Сентинео нар Calvin Klein-ийн шинэ сурталчилгаанд

Залуу насыг магтан дуулж байна

Calvin Klein брэнд 2019 оны хаврын улиралд зориулан "Our Now" хэмээх залуу насыг магтан дуулсан сурталчилгаа цацлаа. Кендалл Женнер, A$AP Rocky, Ноа Сентинео, Шон Мендес зэрэг өнөө үеийн хамгийн нөлөө бүхий залуу алдартнууд оролцсон энэхүү сурталчилгааны найруулагчаар Глен Лачфорд ажилласан байна. Сурталчилгаанд Calvin Klein-ийн деним, футболка зэрэг брэндийн бэлэг тэмдэг болсон загваруудыг өмссөн залуус New Order хамтлагийн “True Faith” уран бүтээлийг дуулан, хөгжилдөж буйг дүрсэлжээ. Calvin Klein-ийн бүтээлч захирал асан Раф Симонс өнгөрөгч арванхоёрдугаар сард брэндийг орхисон ч түүний шинэчилсэн лого, түүний бий болгосон американа уур амьсгал зэрэг нь энэхүү сурталчилгаанд мэдрэгдсээр байлаа.

Buro.Mongolia

2019-02-22, 11:59