Business of Fashion вебсайт энэ оны хоёрдугаар хагаст хамгийн өндөр борлуулалттай байсан тансаг зэрэглэлийн брэндүүдийг нэрлэлээ. Энэхүү рейтингийг Италийн Gucci загварын ордон тэргүүлсэн байна. Тус брэндийн хувцас болон бусад эд зүйлсийг нэг жилд 65 сая хүн худалдаж авдаг гэнэ. Жагсаалтын удаах байруудад Канье Уэстийн Yeezy, Balenciaga, Vetements, Givenchy, Valentino, Y-3, Prada, Nike болон Fendi брэндүүд бичигджээ.
Мэргэжилтнүүд Gucci брэндийн амжилтыг шинэ мянганыхан болон Z үеийнхэнтэй холбон тайлбарлаж байна. Тухайлбал тэд дижитал сувгууд идэвхтэй ашиглаж мөн меме зураг болон уран зөгнөлт кино хэлбэрээр сурталчилгаа хийснээр залуусын анхаарлыг татаж чаджээ.
Business of Fashion сэтгүүл хамгийн өндөр борлуулалттай брэндүүдийн жагсаалтаас гадна, 2017 оны хоёрдугаар хагаст хамгийн их зарагдсан эд зүйлсийг нэрлэсэн байна. Уг жагсаалтанд Chloé Nile цүнх, Diane von Furstenburg брэндийн "Serafina" загварын даашинз, түүнчлэн Амаль Клуни, Мелания Трамп нарын ачаар алдартай болсон Gucci брэндийн зангилаатай даашинз багтсан юм. Үүнээс гадна, Saint Laurent брэндийн "YSL" гэсэн үсэгний хэлбэртэй өсгийтэй туфли, Gucci ба Givenchy брэндийн пүүзнүүд энэ оны хамгийн их борлуулалттай гутлаар тодорчээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт