Николя Жескьер Louis Vuitton-д ирснээсээ хойш брэндийн сурталчилгаанууд дээр нээг их туршилт хийгээгүй билээ. Гэхдээ энэ удаад тэр зоригтой алхам хийхээр шийджээ. Тэр брэндийн шинэ нүүр царайгаар Final Fantasy-гийн эмэгтэй баатрыг сонголоо
Николя Жескьер ихэвчлэн их амархан томьёоны дагуу ажилладаг. Тэр сурталчилгаандаа тийм ч алдартай биш жүжигчин, аль эсвэл мөн адил тийм ч алдартай биш хэрнээ загварын ертөнцдөө нэр хүндтэй модель урьж авчирдаг. Дараагаар нь тэр нэг эсвэл хэд хэдэн маш алдартай зурагчин дуудаж, зураг авалтаа хаа нэг өвөрмөц газар хийдэг. Гэхдээ энэ удаад бүх зүйл өөр байлаа. Сурталчилгаанд загвар өмсөгч байтугай зурагчин ч гар бие оролцсонгүй. Мөн зураг авалт ч болж өнгөрсөнгүй. Харин оронд нь сурталчилгааг тоглоомын дизайнер Тэцуя Номура зурж, гол дүрийн баатраар Final Fantasy-гийн ягаан үст Lightning буюу "Цахилгаан" тодорлоо. Дашрамд дурдахад Тэцуя Номура компьютерын тоглоом дахь "Цахилгаан"-ы эх хувийг мөн бүтээсэн ажээ.
Сурталчилгааны зургуудыг анх Николя Жескьер өөрийн Instagram хуудаснаа нийтлэжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт