Ганган ялалт
Кристиан Лубутен Куба улсын соёл ба тамирчдаас урам зориг авч, Анри Тайтай хамтран Олимпийн шигшээ багийн ёслолын хувцсыг урлажээ
Christian Louboutin ба Францын SportyHenri.com онлайн дэлгүүр хамтарч 2016 оны Олимпийн наадамд оролцох Куба улсын шигшээ багийн тамирчдын ёслолын хувцсыг хийсэн байна. Тамирчид энэхүү хувцсыг Олимпийн наадмын нээлтийн ба хаалтын ёслолын үеэр өмсөх юм.
Кристиан Лубутен тамирчин бүрийн биеийн онцлогт тохируулж энэхүү хослолуудыг бүтээсэн байна. Тэрээр Куба улсын соёлоос урам авч, хувцасны дизайнд тус улсын соёлыг илэрхийлсэн онцлогуудаас шингээж өгчээ. Мөн дизайнерууд Куба улсын спортын түүхийг судлаж, өмнөх үеийн тамирчдын ялалтаас үргэлж урагшаа тэмүүлэх хүсэл, зорилго байдгийг олж харсан бөгөөд үүнийгээ ч шинэ багийн тамирчдад дамжуулахыг хичээжээ.
Эрэгтэй тамирчдын хослол улаан өнгөтэй бол эмэгтэй тамирчдын хувцсанд цайвар шаргал өнгө давамгайлж байгаа юм. Тэгвэл тэдний өмсөх гутлыг зөөлөн тугалын арьсаар хийсэн ба Куба улсын туг дээр байрладаг таван хошуугаар чимэглэжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт