Лара Стоун H&M-ийн шинэ цуглуулгын сурталчилгаанд

Дахиад л 1970-аад он

H&M намрын шинэ сурталчилгаанд Лара Стоун 1970-аад оны бүсгүйн төрхийг гаргалаа. Гол дүрд трапецан өмд ба хоолойтой цамц

Загвар өмсөгч Лара Стоун нэг биш удаа Шведийн алдарт брэндийн нүүр царай болж байсан билээ. Энэ удаад бүсгүй 1970-аад оны уур амьсгалтай зураг авалтад оролцлоо. Лара тэр үеийн хэв маяг болсон нэг давхар байшингууд болон ретро автомашины зэргэлдээ шинэ цуглуулгын хувцсыг өмсөн зогсчээ. 1970-аад оныг трапецан өмд, хоолойтой цамц болон цэцгэн хээтэй даашинзгүйгээр төсөөлөхийн аргагүй санагдана. Тийм ч учраас H&M брэндийн загвар зохион бүтээгч уг загваруудыг цуглуулгадаа марталгүй оруулжээ. Цуглуулга 8-р сарын 20-ноос худалдаанд гарна.

Ө.Тодгэрэл

2015-08-11, 09:00

  • Зураг: