Алдарт өндөр өсгийт дахин төрсөн мэт
Маноло Бланикийн нэрийг сонсоход түүний бүтээсэн, Кэрри Брэдшоугийн дурладаг алдарт өндөр өсгийтүүд санаанд ордог билээ. Тэгвэл одоо тэрбээр дахин нэг шуугиан дэгдээх клач цүнхний цуглуулга танилцууллаа
Түүний анхны цуглуулгад нь зургаан төрлийн загвар орсон ба бүгд Нью-Йорк, Лондоны бутикүүдээр худалдаалагдаж эхэлжээ. Харин тун удахгүй Итали, Швед, Германчуудад хүрэх юм байна. Торго болон crepe de Chine даавуугаар хийсэн, Swarovski-гийн том шигтгээн чимэглэлтэй жижиг клачууд нь яг л Manolo Blahnik-ийн алдарт өндөр өсгийтийн ихрүүд мэт харагдана.
"Би уг коллекцид нэлээдгүй их хугацаа зарцуулсан. Эмэгтэй хүн бүр гартаа барихад таатай байх аксесуар болон чимэглэл хийхийг хүссэн юм" гэж загвар зохион бүтээгч ярьлаа. Энэ цуглуулга дөнгөж саяхан гарсан ч гэлээ тэрбээр аль хэдийнэ дараагийн хавар-зуны клач цүнхний шинэ цуглуулга дээр ажиллаж эхэлсэн байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт