Олон төрлийн хувцсыг хослуулан зохицуулах боломжтой, стилистүүдийн дуртай загварын улирал эхэллээ. Навчис шаргалтан хөглөрөх нь орон зайгаа дэлгэн загварын ертөнцөд шинэ эргэлт, шинэ өнгөний хослолыг урин дуудах мэт. Намар гэх энэ л улиралд хорвоогийн бүх өнгө байгаль дэлхийн өмсгөл, гоёл мэт болж солонгорох нь загварын ертөнцийн өнгө төрхийг амьдралын хэмнэлтэй холбох мэт сэтгэгдэл төрүүлнэ.
Яг одоо гадуур хувцасны эрэлд гараад буй уншигчдадаа зориулж саяхан шинэ цуглуулгаа танилцуулсан Могол брэндийн загваруудыг онцолж байна. Намар-өвөл 22/23 цуглуулгаараа дамжуулан тус брэнд нь пальтог төрөл бүрээр загварчилж, аль ч насны хүн, ямар ч стильд тохируулан өмсөх боломжтойг харуулахыг зорьжээ. Ингэхдээ тэд 90-ээд оны энгийн дүр төрхийг онцолж том мөртэй хэлхгэр хослол, жийнсэн өмд, хүйс гарсан цамц, шагай татсан урт юбка, том хар нүдний шил зэргийг оролцуулан хослуулж, хүн өөр өөртөө загвараа зохиож болох олон өнгө төрхийг харуулсан байлаа.
Могол брэндийн шинэ загварууд нь өөрийн хэв маягт тохируулан ямар ч үед өмсөж болох, илүү хэрэглээнд чиглэсэн, бүх насны эмэгтэйчүүдэд нийцэх хэлбэр, силуэт, эсгүүртэй ба классик загварууд нь пальтоны хамгийн хээнцэр өнгөнд тооцогдох натурал бор, тэмээн шаргал, цайвар шаргал, гүн цэнхэр, улаан зэрэг өнгийн сонголттойгоор гарчээ. Аксесуарын хувьд 50-иад оныг санагдуулам берет болон панама малгай, сүүлийн үед тренд болоод байгаа багтаамж ихтэй, хөнгөн бөгөөд хэрэглээ өндөртэй уутан цүнх болон монгол өв соёлыг дүрсэлсэн хэвлэмэл зурагтай нимгэн ноосон шаалиар бабушка стилийг бүрдүүлж, хуучны болон орчин үеийн хэв маягийг хооронд нь уусгасан байна.
Могол брэнд нь 27 жилийн түүхтэй, түүхий эд бэлтгэхээс эхлээд бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх бүхий л шатны дамжлагыг 100% Монголдоо боловсруулдаг үйлдвэр юм. Дэвшилтэд техник технологийг нэвтрүүлэн ашиглагдахгүй байсан бүдүүн ноосыг ашиглаж нарийн номерын ээрмэл утас үйлдвэрлэж, ноосон давуу кластераар үйлдвэрлэх суурь тавьснаар дэлхийн стандартад нийцэхүйц 100% ноос болон ноолуурын холиотой бүх төрлийн пальто, пиджак, юбка зэрэг оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортыг дэмжин импортыг орлох шинэ бүтээгдэхүүн гарган зах зээлд нэвтрүүлдэг билээ.
Утас: 76119977
Facebook MOGOL fine wool & cashmere
Instagram @mogolfinewoolcashmere
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт