Загварууд аль хэдийнэ худалдаанд гарсан байна
Өнгөрсөн оны долоодугаар сард plus size загвар өмсөгч Палома Элсессер Nike брэндийн том чээжтэй бүсгүйчүүдэд зориулсан спорт хөхний даруулганы сурталчилгаанд оролцсон билээ.
Спорт брэнд үүгээр зогсолгүй анхны plus size хувцасны цуглуулгаа саяхан худалдаанд гаргалаа. Цуглуулгад багтсан хувцаснуудын хэмжээ XL-ээс эхлээд XXXL хүртэлх өргөн сонголттой байгаа гэнэ.
Шинэ цуглуулгад нимгэн хүрэм, захтай цамц, шоорт, брюк өмд ба дотуур хувцас гэх зэрэг нийт 20 гаруй загвар багтсан байна.
"Орчин үеийн эмэгтэйчүүд урьд өмнөхөөсөө илүү хүчирхэг, зоригтой бас илэн далангүй болсныг Nike брэнд ойлгодог. Одоо цагт спорт гэдэг зүйл эмэгтэй хүний зүгээр ч нэг хобби биш, харин хувь хүнийг төлөөлөх онцгой нэгэн зүйл болон хувирсан. Бид өнөөдөр "тамирчин" гэдэг үгний урд "эмэгтэй" гэх үг нэмэх шаардлагагүй болсон. Энэ цагт эмэгтэй хүн өөрөө жинхэнэ тамирчин болсон" хэмээн Nike-гийн төлөөлөгч ярьжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт