Prada, resort 2016 сурталчилгаа

Олон төрхт байшин

Миучча Прада шинэ сурталчилгааны зураг авалтад нэг дор Жулия Нобис, Лекси Болинг ба Линейзи Монтеро зэрэг зургаан загвар өмсөгчийг дуудлаа

Миучча Прада сурталчилгаандаа зориулж ихэвчлэн олон загвар өмсөгчдийг урьж авчирдаг. Тэр туршлагатай моделиудыг шинэхэн загвар өмсөгчидтэй хольж ажиллах дуртай билээ. Cruise 2016 цуглуулгад зориулсан зураг авалтад нэгэн зэрэг зургаан гол дүр бий. Тодруулбал Prada-гийн баг Лекси Болинг, Меган Коллисон, Линейзи Монтеро, Ина Женсан, Жулия Нобис ба Грета Варлез гэх бүсгүйчүүдээс бүрдэж байгаа юм.
Харамсалтай нь Стивен Майзел энэ удаад хамт олны зураг нэгийг ч дарсангүй. Модель бүр тусдаа, төмөр хананы наана, нэлээд минималист хэв маягтай орчинд, этгээд хувцас өмссөнөөр зурагчны дуранд өртлөө.

Ө.Тодгэрэл

2015-11-01, 13:02

  • Зураг: