Бүх зүйл нэгэн Twitter хэрэглэгчийн сэтгэгдлээс эхэлжээ
Netflix компани дуучин Рианна ба жүжигчин Люпита Нионго нарыг шинэ төсөлд оролцохыг санал болголоо. Кино зохиол аль хэдийнээ бичигдэж эхэлсэн бөгөөд киноны найруулагчаар Ава Дюверней ("Selma") ажиллахаар болжээ.
Шинэ киноны бүтээлч санааг Netflix-ийн хамт олон Twitter олон нийтийн сүлжээнээс олсон байна. Miu Miu брэндийн загварын шоуны үеэр авахуулсан Рианна ба Люпита Нионго нарын зурган доор нэгэн Twitter хэрэглэгч "Рианна яг л баян залуучуудын толгойг эргүүлдэг бүсгүй шиг, харин Люпита түүнд тусалдаг программист шиг харагдаж байна" хэмээн бичсэн нь цахим сүлжээгээр хормын зуур тархаж, олон зуун мянган удаа дахин жиргэгджээ.
Киноны зураг авалт дараа жил эхэлнэ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт