Safran Impérial: Louis Vuitton савлагааныхаа өнгийг өөрчиллөө

Зүгээр ч нэг өнгө биш

Louis Vuitton-ы бүтээгдэхүүнүүдэд зориулагдсан хайрцаг ба уутнууд одооноос эхлэн “Эзэн хааны улбар шар” өнгөтэй байх болно

Louis Vuitton-ы ерөнхийлөгч ба ерөнхий захирал Майкл Беркийн хэлж буйгаар савлагааны өнгийг өөрчлөх санаа нь бусад брэндүүдийн гаргадаг хар-цагаан эсвэл брэндийн бэлгэ тэмдэг болсон өнгөтэй уламжлалт хайрцаг ба уутнуудаас эрс ялгарах хүсэлтэй хамааралтай гэнэ.

Компаний хамт олны үзэж буйгаар савлагаа гэдэг нь ямарваа нэгэн чиг хандлагад баригддаггүй, цаг хугацааны бус, мөнхийн сонгодог хэв маягтай элемент байх ёстой аж. Louis Vuitton ордны эртнээс хайрлаж бас үнэлж ирсэн "эзэн хааны улбар шар" гэх шинэ өнгө энэ онолтой төгс нийцжээ. Загварын ордон энэхүү улбар шар өнгийг өөрийн түүхэндээ нэг биш удаа ашиглаж байсныг брэндийн 1924 онд үйлдвэрлэж байсан Citroën чемоданаас олж харах боломжтой билээ.

Гүн цэнхэр туузаар уягдах тод улбар шар өнгийн уут ба хайрцгууд энэ оны сүүлээс эхлэн хэрэглээнд нэвтэрч, брэндийн 2003 оноос эхлэн өдийг хүртэл ашиглаж ирсэн шоколадан бор өнгийг орлох болно.

Buro.Mongolia

2016-07-19, 09:00