“Stranger Things” цувралын жүжигчид PULL&BEAR брэндтэй хамтран цуглуулга гаргалаа

Залууст зориулсан цуглуулга

"Stranger Things" цувралын залуу жүжигчид Сэди Синк ба Финн Вулфхард нар PULL&BEAR брэндтэй хамтран капсул цуглуулга гаргалаа. "Stranger Things" цувралд Майк Уилерийн дүрийг бүтээсэн Финн Вулфхард өсвөр насны хөвгүүдэд зориулан судалтай футболка, жийнсэн хүрэм, tie-dye эффекттэй цамц, hoodie зэргийг танилцуулсан бол Макс Мэйфил буюу жүжигчин Сэди Синк цацагтай хүрэм, богино футболка, нэхмэл майка, сүрлэн ултай кет зэрэг залуу охидод зориулсан загваруудыг бүтээсэн байлаа.

Түүнчлэн капсул цуглуулгын сурталчилгаанд залуу жүжигчид өөрсдийн биеэр оролцжээ. Дашрамд дурдахад "Stranger Things" цувралын гуравдугаар улирал долоодугаар сарын 4-нд нээлтээ хийхээр болсон билээ.

Buro.Mongolia

2019-04-05, 11:31