Цоорхой оймс моодонд орсон уу?

Үл ялиг урт ургасан хумс, эсвэл том эрхий хуруунаас болоод оймс тань байнга цоорч хаях шаардлага гардаг уу? Шив шинээр нь өмссөн оймсны тань эрхий хурууны хэсэгт жаахан цоорчих үед оёх хэцүү, ахиад шинийг авах хэцүү үе тулгардаг уу? Тэгвэл цоорхой оймсноосоо ичих хэрэггүй гэдгийг Японы дизайнер Фүкүзава Такаюки сануулж, өөрийн этгээд санаагаа ажил хэрэг болгожээ. Түүний 2012 онд байгуулсан EkoD Works хэмээх компани эрхий хурууны хэсэгт өнгө өнгийн жижиг цоорхой нүх бүхий нимгэн даавуун оймс худалдаанд гаргасан байна. Энэхүү оймсыг SDGsocks буюу “sakippo-wo-dasu-style-no Goriteki-na socks” хэмээн нэрлэсэн бөгөөд энэ нь “ухаалгаар урагшаа” хэмээх утгатай дүйх юм. Хүн төрөлхтний хэтийдсэн их хэрэглээнээс үүдэж жил бүр 90 сая тонн хувцас хогийн цэг рүү ачигддаг гэсэн судалгаа байдаг бөгөөд Фүкүзава Такаюки уг шийдлээрээ дамжуулж эх дэлхийнхээ дааж үл барах хувцасны хог хаягдлаас багахан ч атугай хөнгөлөхийг зорьжээ.

Дашрамд дурдахад, дизайнер Фүкүзава Такаюкигийн EkoD Works компани нь урлагийг хошин мэдрэмжтэй хослуулж этгээд загвартай төрөл бүрийн зүйлс үйлдвэрлэдгээрээ алдартай бөгөөд түүний сонин содон санаануудаас уншигчидтайгаа хуваалцъя.

1. Танима шумбагчид ба хөнгөмсөг анчид

2. Mousou газрын зургийн цуглуулга

3. Hanaga залгуур

4. Chu-уруул

5. Ханын цаг мэт бугуйн цаг

6. Пиво шиг харагддаг угж

Buro.Mongolia

2023-05-18, 12:34