Орчин үеийн урлагийн бүтээлүүд хувцсан дээр буусан нь
Японы Uniqlo брэнд Нью-Йоркийн орчин үеийн урлагийн MoMA музейтэй хамтарч, капсул цуглуулга гаргалаа. Цуглуулгын хувцаснууд дээр Энди Уорхол, Жан-Мишель Баския ба Кит Харингын алдарт бүтээлүүд хэвлэгдсэн нь онцгой байлаа.
Шинэ загварууд MoMA ба Uniqlo брэндийн албан ёсны вебсайтууд дээр худалдаалагдах бөгөөд цуглуулгын футболканы үнэ $15, харин юүдэнтэй цамцны үнэ $30 доллар байхаар тогтоогдсон байна.
Uniqlo брэнд орчин үеийн урлагийн музейтэй 2014 оноос хойш хамтран ажиллаж байгаа. Үүнээс гадна Uniclo брэнд Карин Ройтфельд ба Jil Sander брэндтэй хамтарч байсан туршлагатай бөгөөд тун удахгүй дизайнер Жонатан Андерсоны хамтаар онцгой төсөл гаргах гэж байгаа юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт