Брэнд гурван жил завсарласны эцэст шинэ загварын усны хувцас гаргалаа
Victoria's Secret усны хувцасны шинэ цуглуулга гаргалаа. Гурван жилийн дараа анх удаа шинэчлэгдэж буй усны хувцасны цуглуулгыг брэндийн сахиусан тэнгэрүүд болох Сара Сампайо, Жасмин Тукс, Лаис Рибейро ба Барбара Палвин нар өмсөн танилцуулжээ. Энэ дашрамд дурдахад Барбара Палвин хэдхэн хоногийн өмнө албан ёсны сахиусан тэнгэрийн өргөмжлөлийг хүртсэн байгаа.
Шинэ цуглуулгад ирвэсний болон ургамлын хээтэй, тод өнгөтэй загварууд багтсан бөгөөд Victoria's Secret-ийн онцолж буйгаар энэ жил нарийн уяа бүхий сонгодог бикини аль эсвэл ташаа хэсгээрээ өндөр хайчилбартай усны хувцас тренд болох ажээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт