Их Британий рэппер Mic Righteous Вивьен Вествудэд хандаж “Be There” дуундаа хамтрахыг санал болгожээ
Рэппер, дизайнер хоёр өнгөрсөн арван нэгдүгээр сард Вивьен Вествудийн санаачилсан "Climate Revolution" жагсаал дээр танилцаж, хамтарсан уран бүтээл гаргах талаар тохиролцжээ.
Вивьен Вествүд мөн өөрийн дуулах хэсгийн үгийг өөрөө зохиосон байна. Тэрээр дуунд "Хүн бүр энэ талаар ярьж байгаа ч газрын зураг л бидэнд үнэнийг хэлнэ. Мөс хайлж байна. Гидравлик хагарал олон тонн метан ялгаруулж байна. Ус газрын тосноос илүү үнэтэй болж байна. Харин хуванцар морин цахлай шувууг алж байна" гэж санаа зовдог асуудлуудаа тусгажээ.
Энэхүү хамтарсан бүтээл нь "Intellectuals Unite" нэртэй хөдөлгөөнд зориулагдан гарч байгаа юм. Тэд дуугаараа дамжуулж эх дэлхийн ирээдүйн төлөө санаа зовниж буй хүн бүр хүчээ нэгтгэж, ямар нэгэн алхам хийхийг уриалжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт