Жижи Хадид 25 нас хүрлээ! Түүний загварын тайзан дээрх шилдэг 20 мөч

Төрсөн өдрийн мэнд, Жижи!

Дөрөвдүгээр сарын 23-ны өдөр загвар өмсөгч Жижи Хадид 25 нас хүрлээ. Алдарт Хадид гэр бүлийн гишүүн Жижи 2013 онд IMG Models агентлагтай гэрээ байгуулан, мэргэжлийн загвар өмсөгчийн гараагаа эхлүүлсэн билээ.

Түүнээс хойш улирал бүр хамгийн нэр хүндтэй шоунуудад оролцохын зэрэгцээ алдарт Vogue, Harper's Bazaar зэрэг сэтгүүлүүдийн нүүр хуудсанд заларсаар байгаа. Жижи Хадид 2016 онд Их Британийн Загварын Зөвлөлөөс "Олон улсын шилдэг загвар өмсөгч" шагналыг хүртсэн ба алдарт дизайнер, загварын редакторууд түүнийг өнөө цагийн шилдэг загвар өмсөгчдийн нэг гэдгийг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг юм.

Ингээд түүний загварын тайзан дээрх хамгийн шилдэг 20 мөчийг эргэн харцгаая.

Buro.Mongolia

2020-04-24, 16:48