Шоппинг жагсаалтдаа нэмээрэй
Анхны борооны цувыг Чарльз Макинтош 1824 онд зохион бүтээсэн байдаг. Мэдээж тэрээр шотланд хүн байсан тул улсынхаа дуусашгүй удаан борооны улирлаас залхан ийнхүү ухаалаг шийдэлд хүрсэн билээ. Харин өнөөдөр ус нэвтэрдэггүй цувыг түүний нэрэмжит макинтош буюу энгийнээр борооны цув гэж нэрлэдэг байгаа.
Анхны загвар гарснаас хойших энэ олон жилийн хугацаанд дизайнерууд борооны цувыг хамгийн сүүлийн үеийн технологи бүхий материалаар урлаж, зүгээр ч нэг бороотой үед шаардлагатай хэрэгсэл биш харин бүхэл бүтэн street style тренд болгоод авсан. Бид борооны улиралд эртнээс бэлдэх үүднээс Prada-гийн хит болоод буй нейлон материалтай цувнаас эхлээд Bottega Veneta-гийн хуурамч могойн арьсаар хийсэн хувилбар хүртэлх шилдэг 25 загварыг нэгтгэлээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт