Мөнхийн сонгодог: Хэзээ ч моданаас гарахгүй цайвар шаргал өнгийн 10 пальто

Ухаалаг хөрөнгө оруулалт

Camel coat буюу цайвар шаргал өнгийн пальто бол танилцуулах шаардлагагүй, бүх үед байсаар ирсэн, мөнхийн сонгодог загвар билээ. Италийн Max Mara брэндийн үүсгэн байгуулагч Акилле Марамотти анх 1951 онд beige өнгийн пальтог цуглуулгынхаа үндсэн загвар болгож, олны анхаарлыг татаж байсан бөгөөд тэр цагаас хойш энэ пальто нэг ч удаа моданаас гаралгүй, хүн бүрийн шүүгээнд байвал зохих, must-have хувцаснуудын нэг болон хувирсан юм. 

Max Mara брэндийн хамгийн алдартай загвар буюу тэгш мөртэй, давхар энгэртэй пальтог Францын дизайнер Анна-Мария Беретта зохион бүтээсэн байдаг.

Саармаг өнгө, зөв эсгүүр болоод өөлөх зүйлгүй өндөр чанар нь энэ загварыг өнгөрсөнд ч, одоо ч, мөн ирээдүйд ч үргэлж тренд байхад нь нөлөөлдөг юм. Заавал Max Mara гэлтгүй өөр ямар нэгэн брэндийн сайн чанарын beige пальто хүйтний улирлын салшгүй нэг хэсэг тул та ухаалаг хөрөнгө оруулалт хийн эртнээс төгс загварын эрэлд гараарай. Ажил хэрэгч хослолоос эхлээд үдшийн даашинз гээд ямар ч хувцастай зохицно шүү.  

Buro.Mongolia

2018-10-24, 10:00