Мөрөөдлийн зүйл: Fendi-гийн Iphone-д зориулсан үслэг цагаан толгой

Хөвсгөр үсгүүд

Салж хагацахын аргагүй ухаалаг утсаа намрын улиралд зориулж дулаалцгаая

Fendi загварын ордон бүтэн жилийн турш өөрсдийн 90 жилийн ойн баяраа өргөн дэлгэр тэмдэглэж байна. Энэхүү түүхэн ойдоо зориулж Карл Лагерфельд саяхан Fendi Haute Fourrure гэх ид шидийн мэт загварын шоуг Ромын Треви усан оргилуур дээр зохиосон ба дараагаар нь "Fendi Roma. Мөрөөдлийн мэргэжилтнүүд" нэртэй үзэсгэлэн гаргасан байгаа.

Fendi ордны онцгой төслүүд үүгээр дууссангүй. Тэд намар-өвлийн улиралд зориулж ухаалаг утасны шинэ гэрүүд танилцуулаад авлаа. Брэндийн алдарт Bag Bugs гэх цүнхэнд зориулсан үслэг мангаснуудаас санаачилсан Iphone 6 утасны гэрүүд мөн адил булганы үслэг оруулгатай болсон байна. Аксесуарын уг цувралд бат бөх хийцтэй, ширэн гэрийг чимсэн нийт 26 ширхэг латин цагаан толгойн үсгүүд багтжээ. Хөөрхөн байгаа биз?

 

Buro.Mongolia

2016-08-12, 14:00

  • Зураг: