Панк гитарчны найз бүсгүй мэт
Рианна, Жессика Бил ба FKA Twigs нарын туршиж үзсэн загварлаг аксесуар
Givenchy ордны өмнөх жилийн загварын шоу дээр үзэгдсэн готик хэв маягийн хамрын цагираг зүүлт бидэнд тухайн үедээ өдөр тутамд арай тохиромжгүй, зөвхөн зураг авалтуудад ашиглаж болохуйц аксесуар мэт санагдаж байсан. Тэгвэл өнөөдөр тэрхүү пирсинг нь улирлын хамгийн эрэлттэй трендээр тодроод байна. Скарлетт Йоханссон ба Карен Элсон гэх зэрэг нэлээд эмэгтэйлэг ба уламжлалт хэв маягаар хувцасладаг алдартнууд хүртэл хамрын аксесуарыг туршиж үзэж байгаа нь ийм тренд ноёрхож эхэлсний томоохон баталгаа юм. Хамгийн сонирхолтой энэ трендийг дагахын тулд хамраа цоолох огтхон ч шаардлагагүй. Ердөө хавчигддаг ээмэг зүүхэд л хангалттай шүү дээ. Минимал загвартай цагирагыг ямар ч хувцастай хослуулж, өөрийн төрхдөө бага зэрэг underground аяс нэмэхийг санал болгож байна. Харин коктейл даашинз дээр үнэт чулуу бүхий оруулгатай гоёмсог цагирагыг Met Gala дээр хүрэлцэн ирсэн Жессика Бил шиг зүүгээрэй.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт