Үргэлж сонгодогт тооцогдсоор ирсэн ширмэл оёдлыг зөвхөн хүрэм хийхэд л ашиглах боломжтой гэх бодлыг дизайнерууд өөрчилж байна. Off-White, Derek Lam брэндүүд намар-өвлийн улиралд зориулан ширмэл оёдолтой юбка санал болгосон бол Dior, Balenciaga загварын орднууд ийм оёдолтой даашинз урлажээ. Тэр ч бүү хэл ширмэл оёдолтой хослол гоёмсог харагдах боломжтойг Balmain брэндийн цуглуулгаас харах боломжтой.
Хөнгөн атлаа дулаан мэдрэмж өгөх ширмэл оёдолтой загварыг чөлөөт үе, гоёл гээд ямар ч нөхцөлд өмсөж болно. Тухайлбал Man Repeller блогийн үүсгэн байгуулагч Леандра Медин ширмэл оёдолтой юбкаг ноосон цамц болон өндөр өсгийттэй хослуулж, харин Peter Pilotto брэнд жаккард материалтай ширмэл хүрмийг атлас өмдөн дээр хэрхэн загварчлахыг харуулсан байгаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт