Бидний хайртай загвар зохион бүтээгчид улирал бүр нүд баясгаж, сэтгэл хөдөлгөсөн цуглуулга гаргахын зэрэгцээ өдөр бүрийн хэрэглээнд зориулсан гар утасны гэр, AirPod-д зориулсан гэр, гэр ахуйн хэрэгслүүдийг хүртэл бүтээдэг билээ. Тэгвэл тэд энэ улиралд үргэлж усаа ууж байхыг сануулан өвөрмөц хийц, загвартай усны сав болон түүнд зориулсан цүнхнүүдийг танилцууллаа.
Тухайлбал Fendi брэнд халуунаа барьдаг саванд зориулсан сүлжмэл хийц, урт оосортой загварыг танилцуулсан бол Loewe, Chloe, Jacquemus арьсан гэртэй усны савнуудыг цуглуулгадаа багтаасан байна. Харин илүү street style, чөлөөт хэв маягтай хувилбаруудыг Acne Studios, Balenciaga, Marine Serre брэндүүдээс олох боломжтой ажээ.
Мэдээж энэ бүхэн нь зүгээр нэг гангараа төдий зүйл биш бөгөөд харин ч эх дэлхийгээ хайрлан хамгаалах төдийгүй эрүүл мэнддээ хувь нэмэр оруулах "гоёл" гэдгийг дизайнерууд онцлоод байгаа юм. Ингээд дизайнеруудын бүтээсэн гоёмсог усны савнуудыг харцгаая!
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт