Нью-Йоркийн загварын долоо хоног дээрх онцлох гуталнууд

2018 оны намар ямар гуталнууд тренд болох вэ?

Дэлхийн шилдэг дизайнерууд намар-өвөл 2018 улирлын шинэ загваруудаа танилцуулж байгаа энэ үед загварын редакторууд бид ирэх улирлын үндсэн трендүүдийг дүгнэн шинжиж байна. Одоогийн байдлаар Нью-Йоркийн загварын долоо хоногийн хүрээнд Tibi, Victoria Beckham, Jeremy Scott, Prabal Gurung, Oscar de la Renta, Carolina Herrera болон бусад томоохон брэндүүдийн шоунууд зохиогдож амжсан бөгөөд эдгээр ордууд аль хэдийнэ гуталны үндсэн чиг хандлагуудыг тодорхойлоод байна. Өвөрмөц хийцтэй өсгий, шөвгөр хоншоор, улаан өнгө, том шигтгээ бүхий гялалзсан чимэглэл, матрын арьс, жижиг өсгий, тунгалаг материал зэрэг нь энэ оны намрын улиралд хүчээ авах онцлох элементүүд юм шүү. Тэмдэглээд аваарай!

Buro.Mongolia

2018-02-14, 13:00