Улирлын онцлох өнгө: Хар өнгөний оронд бор

Цайвар бороос эхлээд шоколадан бор хүртэл

Энэ намар-өвлийн улиралд хар өнгийн хувцаснуудаа түр далд хийн оронд нь бор өнгөөр хувцаслахыг Chloé, Ports 1961, Victoria Beckham, Marni, Miu Miu, Jacquemus ба Derek Lam брэндүүд зөвлөлөө.

Ерөнхийдөө ихэнх дизайнерын шинэ цуглуулгад бор өнгө давамгайлсан төдийгүй хөлөөсөө толгой хүртэл бор өнгөөр total look бүрдүүлсэн тохиолдлууд цөөнгүй байлаа. Total look бүрдүүлэх нь бор өнгийг өдөр тутмын хувцаслалтдаа нэвтрүүлэх хамгийн хялбар арга байх бол, өөр нэг арга нь төрөл бүрийн материалуудыг хооронд нь хослуулах юм. Жишээ нь бор өнгийн савхи, ноос, даавуу ба илгэн материалуудыг нэг төрхөд хослуулах нь загварлаг шийдэл болно.

Аксесуарын хувьд ч мөн бор туяатай загварууд моданд орсон байгаа. Уламжлалт хар гутлын оронд гүн бор өнгийн загвар сонговол илүү сонирхолтой харагдана гэдэгт итгэлтэй байж болно шүү.

Derek Lam

Victoria Beckham

Miu Miu

Miu Miu

Marni

Marni
Jacquemus

Chloe

Derek Lam

Jacquemus

Jacquemus

Jacquemus

Miu Miu

Derek Lam

Chloe

Chloe

Buro.Mongolia

2018-10-04, 16:00