Lego стилийн загвар

Шүтэн бишрэгчдийг баярлуулахаар

Leese студийн дизайнерууд алдарт Lego-ны жижигхэн шар хүмүүст зориулан хувцасны загвар гаргажээ

Lego-нд дурлагчид алдарт шар хуванцар хүмүүст зориулж загвар гарган, жинхэнэ хувцас өмсгөдөггүйд хэзээ ч гомдоллож байгаагүй байх. Харин Leese студийн дизайнерууд Lego-ны дүрүүдэд зориулсан хувцасны цуглуулга бүтээжээ. Цуглуулгын бүх гоёлыг сайн чанарын даавуу ашиглан бүтээсэн ба дүр тус бүрд зориулж загвар гаргасан байна. Энэхүү мини хувцасны цуглуулгыг эрэгтэй, эмэгтэй ямар ч Легод өмсгөж болно. Жишээ нь эмэгтэй хувцсанд гэхэд тэд тренд болсон леопард хээ болон сонгодог шоон хээ зэргийг оруулжээ.

Б.Амина

2015-10-13, 09:00

  • Зураг: