Орчин үеийн загварлаг оффисыг хэрхэн бий болгох вэ?

Оффисын тавилга үйлдвэрлэгч Kano брэндийг танилцуулж байна

Биднийг хүрээлж буй орчин эрт үеэс л бидний бүтээлч санааны эх үүсвэр болж, шинийг бүтээх эрч хүч, урам зоригоор тэтгэсээр ирсэн билээ. Тиймдээ ч уран барилга, интерьер засал өдгөө урлаг болоод амьдралын хэв маягийн чухал хэсэгт тооцогдох болжээ. Тэр дундаа интерьер заслыг бүрдүүлэгч гол элемент болох тавилга нь бидний өдөр тутмын хэрэгцээг хангахаас гадна, нүд баясгаж сэтгэлийн таашаал өгдөг амьдралын чухал нэг хэсэг юм. Тэгвэл үүнтэй холбогдуулан бид хэзээд ч үнэ цэнтэй байж чаддаг, тавлаг байдлаа алддаггүй, загварлаг тавилгуудыг санал болгодог Kano брэндийг танилцуулж байна.

2012 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Kano брэнд нь оффис орчинд хэрэглээний цогц шийдлийг бий болгож, практикт тустай, Итали маягийн загварлаг тавилгуудыг хүргэдэг. Үүсгэн байгуулагдаад удаагүй ч дэлхийн 35 гаруй оронд шоурүмээ нээж, одоогоор Samsung, Interstuhl зэрэг олон улсын брэндүүдтэй хамтран ажилладаг байгаа.

Итали философи ба загварлаг оффис

Kano брэндийн ахлах дизайнераар Итали дахь Мicrosoft компанийн төв, Египетийн түүхийн музей зэрэг газруудын архитектур дизайныг гаргаж байсан Италийн алдарт архитектор, дизайнер Клаудио Беллини ажилладаг. Тиймдээ ч Kanо брэндийн тавилгуудад хөгжил цэцэглэлт, гоо зүй гээд Итали философи шингэсэн байдаг.

Стиль ба дизайны өргөн сонголтууд

Клаудио Беллини ба түүний бүтээлч баг хэн бүхний таашаал, хэрэглээнд нийцэх тавилгын цуглуулгуудыг хэрэглэгчдэд санал болгодог. Тухайлбал захирал, удирдах албан тушаалтнуудад зориулсан CEO цуврал, модернист хэв маягтай Carl цуврал, минимал хэв маягтай Min цуврал, цэмцгэр хийцийн White цуврал зэрэг сандал, ширээ, номын шүүгээ, буйдангаас бүрдэх цогц тавилгын цуглуулгыг тэд бүтээдэг байгаа.

Kano-г юу онцгой болгодог вэ?

Загварлаг байдал, уран хийцээс гадна практикт тустай байдал, дээд зэргийн чанар нь Kano-г илүү онцгой болгодог. Чадварлаг инженерүүдээс бүрдсэн баг тавилга бүтээх үе шат, эд анги бүрт онцгой ач холбогдол өгсний үр дүнд тухтай атлаа орон зайг ухаалгаар ашигласан, амьдралд ойр загваруудыг бүтээдэг байна.

Хавтангуудын хувьд гэхэд л олон улсын стандартад нийцсэн E0 зэрэглэлийн гэгээлэг өнгөтэй, өөр өөр ирмэгүүдтэй, үрэлт болон өндөр температурт тэсвэртэй, зурагдахгүй, цэвэрлэхэд хялбар, бат бөх, жигд гадаргуутай хавтанг сонгодог бол хуулганы хувьд Германы Schattdecor компанийн өнгөө алддаггүй, зурагддаггүй модон хуулгыг сонгодог байна. Харин тавилгын хүрээнүүдийг хийхдээ сайжруулсан төмрөөр хийдэг учир Kano-гийн тавилгууд он удаан жил чанараа хадгалж, эдэлгээ сайтай байж чаддаг байна.

Kano брэнд
Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Мишээл тавилгын их дэлгүүр, E26 тасаг 1-р давхар

 

Buro.Mongolia

2019-10-31, 10:54