Архитектор Жон Поусоны төслөөр
Дэлхийн анхны орчин үеийн дизайны музейг Теренс Конран 1989 онд Тауэр гүүрнээс холгүй байрлах хуучин жимсний агуулахын байранд нээж байжээ. Үүнээс хойш энэхүү музей Заха Хадид болон Жонатан Айв (Apple компанийн гол дизайнерүүдын нэг) зэрэг нөлөө бүхий уран бүтээлчдийн үзэсгэлэнг олон нийтэд дэлгэсэн билээ. Түүнчлэн Лондонгийн дизайны музейгээс гардуулдаг шагнал нь дизайны салбарт хамгийн нэр хүндтэйд тооцогддог юм.
Гэвч сүүлийн хэдэн жил музейн удирдлагуудын хувьд үзмэрийн талбай хүрэлцэхгүй байсан нь гол асуудал болсон юм. Тэгвэл хоёр долоо хоногийн өмнө тус музей Кенсингтон дахь шинэ барилгадаа нүүж орсон байна. Музейн шинэ барилга нь өмнөхөөсөө гурав дахин том талбайтай бөгөөд дотроо хэд, хэдэн үзэсгэлэнгийн танхим, ресторан, дэлгүүр, архивуудыг агуулж байгаа юм.
Энэхүү шинэ төслийг Их Британийн архитектор Жон Поусон удирдаж ажилласан бөгөөд тэрээр барилгыг минималист стилиэр бүтээжээ. Тухайлбал барилгын дизайнд бетоныг модтой хослуулж, нүүрэн талыг улаан тоосго, шил, металлаар хийсэн нь футурист өнгө аяс нэмсэн харагдлаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт