Соёлжсон хүй нэгдэл: Кики ван Эйкийн тавилгын шинэ цуглуулга

Байгалийн үзэсгэлэн

Дизайнер Кики ван Эйкийн “Civilized Primitive” буюу шууд орчуулбал Соёлжсон хүй нэгдлийн үе гэдэг нэртэй энэхүү цуглуулга Майами хотод болсон “Art Basel” үзэсгэлэн яармаг дээр танилцуулагдлаа

Энэхүү цуглуулгад орсон бүх эд зүйлсийг дизайнер өөрийн Голландын Эйндховен дахь гэрийн ойролцоох ой модноос түүсэн мөчрүүдээр хийсэн бөгөөд тэднийг хүрлээр бүржээ. Та хэрэв "Civilized Primitive" цуглуулгын эзэн болвол бүх эд зүйлсээр нь өөрийн гэр болон оффисын орон зайг тохижуулж болно. Маш цэмцгэр дизайн ба байгалийн онцлог байдал нь ажил хэргийн өрөөнд ч, зочны өрөөнд ч сайхан зохицно. Харин бидэнд чулуун суурьтай толь болон А хэлбэрийн хөлтэй сандал хамгийн их таалагдлаа.

Buro.Mongolia

2016-06-17, 09:00

  • Зураг: