МоМA музейд зохион байгуулагдсан “Party in The Garden” үдэшлэгт ирсэн зочид

Нью-Йорк хотод

Дэлхийн өнцөг булан бүрт өрнөж буй арга хэмжээнүүд дотроос Бюро 24/7 танд хамгийн чухлыг нь сонгон авч, ямар зочид ирсэн, тэд юу өмссөн байгааг харж болох тойм хүргэдэг билээ. Улаан хивсний ёслол, гала хүлээн авалт, хүндэтгэлийн оройн зоогийн зочдын хувцсыг харна гэдэг нь нэг ёсондоо загварын чиг хандлагыг тольдож болох маш өвөрмөц толь болж өгдөг юм

Бид энэ удаад хоёр хоногийн өмнө Нью-Йоркийн Орчин үеийн урлагийн музей буюу  MoMA -д болсон "Party in The Garden" хандивын үдэшлэгийн сурвалжлагыг хүргэж байна. Энэ жил зураач Марк Брэдфорд, Брис Марден болон уран барималч Хума Бхабха нар үдэшлэгийн гол баатрууд болж байлаа.

Жил бүрийн "Party in The Garden" үдэшлэг энэ удаа MoMA орчин үеийн урлагийн музейн гадаа байрлах, "Эбби Олдрич Рокфеллер"-ын нэрэмжит уран баримлын цэцэрлэгт хүрээлэнд болж өнгөрсөн юм. Энэхүү үдэшлэгт Рокфеллерын гэр бүл, жүжигчин Хелен Миррен, дизайнер Вера Ванг болон мэдээж хэрэг энэ үдшийн гол зочид болох Марк Брэдфорд, Брис Марден болон уран барималч Хума Бхабха нар хүрэлцэн иржээ.

Үдэшлэгт ирсэн зочдыг оройн хоол, коктейль болон "Grammy"-гийн шагналт дуучин Робины тоглолт угтан авсан байна. Харин үүний дараагаар Америкийн DJ Мэттью Дир ирж хөгжмөө тоглуулснаар үдэшлэг үргэлжилжээ.

Хелен Миррен
Жастин Уиллер & Жефф Кунс
Вера Ванг
Индре Рокфеллер
Робин
Сьюзан Рокфеллер, Дэвид Рокфеллер & Ариана Рокфеллер
Хелен & Брис Марден
Марк Брэдфорд
Чак Клоуз

Хума Бхабха

Buro.Mongolia

2016-06-03, 14:00

  • Зураг: