Рио-де-Жанейрод болсон Louis Vuitton-ы аяллын цуглуулгын шоуны зочид

Алисия Викандер, Катрин Денев, Мирослава Дума болон бусад

Louis Vuitton шинэ аяллын цуглуулгаа танилцуулахаар уржигдар орой Бразилийн Рио-де-Жанейро хотод гайхамшигтай шоу зохион байгууллаа. Тэгвэл Никола Жескьерын шоуг үзэхээр ямар, ямар алдартнууд ирснийг хамтдаа харцгаая

Энэ удаад Никола Жескьер Louis Vuitton-ы аяллын цуглуулгыг Парис биш, алс холын Рио-де-Жанейрод аваачлаа. Тодруулбал, Рио хотын Орчин үеийн урлагийн музейн футурист загвартай барилгад Louis Vuitton-ы аяллын цуглуулгын загварын шоу амжилттай зохион байгуулагдаж өнгөрсөн юм. Музейн барилгын загварыг архитектор Оскар Нимайер бүтээсэн бөгөөд яг л сансрын хөлгийг санагдуулна. Харин Louis Vuitton-ы аяллын цуглуулгыг үзэхээр Алисия Викандер, Алессандра Амброзио, Жейден Смит, Мирослава Дума болон бусад алдартнууд хүрэлцэн ирсэн байна.

Хэрэв уншигч та Cruise цуглуулгын дэлгэрэнгүй тоймыг уншихыг хүсвэл эндээс үзээрэй.

Алисия Викандер
Алессандра Амброзио
Алисия Викандер, Катрин Денев & Дуна Бэй
Катрин Денев
Мирослава Дума
Алексия Нидзельски
Николя Жескьер & Алисия Викандер
Жейден Смит
Зендая
Патрик Демаршелье
Николя Жескьер

Buro.Mongolia

2016-05-30, 12:00

  • Зураг: