Селена Гомес, Жижи Хадид болон бусад одууд American Music Awards 2016 шагнал гардуулах ёслол дээр

АМА 2016

Хэдхэн цагийн өмнө Лос-Анжелес хотын Microsoft театрт 44 дэх удаагийн American Music Awards шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө

Энэ жилийн AMA шагнал гардуулах ёслол дээр канадын рэпер Дрейк хамгийн олон буюу 13 төрөлд нэр дэвшиж, "Шилдэг рэп/хип хоп уран бүтээлч", "Шилдэг рэп/хип хоп цомог", "Шилдэг рэп/хип хоп дуу" зэрэг шагналуудыг хүртжээ. Мөн энэ жилийн "Шилдэг уран бүтээлч"-ээр дуучин Ариана Гранде шалгарсан бол "Шилдэг поп, рок эмэгтэй уран бүтээлч"-ээр Селена Гомесыг нэрлэлээ. Харин AMA 2016 шагнал гардуулах ёслолоос дуучин Жастин Бибер "Шилдэг эрэгтэй поп/рок уран бүтээлч", "Оны шилдэг видео" (Sorry), "Шилдэг поп/рок цомог" (Purpose), "Шилдэг поп/рок дуу" (Love Yourself) гэсэн хэд, хэдэн шагналыг авч чадсан байна.

American Music Awards шагнал гардуулах ёслолын бас нэгэн чухал хэсэг бол кантри хөгжмийн төрөл юм. Энэ жил "Шилдэг эрэгтэй кантри уран бүтээлч"-ээр Блейк Шелтон тодорсон бол эмэгтэй уран бүтээлчийн шагналыг Кэрри Андервуд хүртсэн байна. Мөн Кэрри Андервүд "Storyteller" цомгоороо "Шилдэг кантри цомог"-ийн шагналыг авсан байгаа.

Америкийн хөгжмийн салбарын шилдгүүдийг тодорхойлдог AMA 2016 шагнал гардуулах ёслолыг энэ жил загвар өмсөгч Жижи Хадид болон жүжигчин Жей Фароа нар хөтөлж, The Weeknd, Ариана Гранде, Ники Минаж, Бруно Марс болон бусад уран бүтээлчид тайзан дээр дуулсан байна. Энэ үдэш дуучин Селена Гомес хүрэлцэн ирсэн нь ёслолын бас нэгэн онцлох үйл явдал боллоо. Учир нь дуучин бүсгүй эрүүл мэндийн шалтгаанаар түр уран бүтээлийн завсарлага аваад байсан юм. Селена өнөөдрийн арга хэмжээнд зориулж Prada-гийн улаан даашинз сонгосон нь түүнийг бүр үзэсгэлэнтэй харагдуулж байлаа.

Ариана Гранде
Селена Гомез
Хайди Клум
Тиана Тейлор
Крисси Тейген & Жон Леженд
Леди Гага
Нина Добрев
Таражи Хенсон
Сиара
Мила Йовович
Найл Хоран
Жижи Хадид
Кеке Палмер
Лаура Марано

Г.Тэмүүлэн

2016-11-21, 13:00