Энэтхэгийн худалдаа арилжаа, үзвэр үйлчилгээний нийслэл гэгддэг Мумбай хотод Nita Mukesh Ambani соёлын төвийн нээлтийн томоохон арга хэмжээ болж өнгөрлөө. Nita Mukesh Ambani нь Энэтхэгийн баялаг түүх, соёлын өвийг урлагийн олон төрлөөр дамжуулан хадгалах, сурталчлах зорилготой байгууллага юм. Тэр дундаа нээлтийн арга хэмжээгээр дамжуулан энэтхэг гар урлал болон хувцас загварын дэлхийд үзүүлж буй нөлөөг таниулахаар зорьжээ.
Улаан хивсний ёслолд Болливүүдийн шилдгүүдээр зогсохгүй Зендея, Том Холланд, Ник Жонас, Жижи Хадид, Лоу Роуч, Карли Клосс, Эмма Чемберлейн зэрэг кино, загвар, энтертейнментийн салбарын томоохон төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Зочдын хувьд энэтхэг үндэсний хувцсаар, аль эсвэл тухайн өмсгөлийн элемент шингэсэн гоёлоор үдшийн төрхөө бүрдүүлсэн нь ойрын үед харагдаагүй шинэлэг уур амьсгалтай улаан хивсний ёслол болж чадлаа.
Сонирхуулахад, хэдхэн хоногийн өмнө Dior загварын ордон намар-өвөл 2023 загварын шоугаа мөн л Мумбай хотод зохион байгуулсан билээ. Энэ удаагийн болон бусад өргөн цар хүрээ хамарсан дэлхийн арга хэмжээнүүдээс харахад Мумбай хот тун удахгүй олон улсын загварын зах зээлийн чухал тоглогчдын нэг болно хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт