Holiday Magazine сэтгүүл Парис хотод кафе нээлээ

Америк санаачлага

Хэрэв америкчуудын бизнес ухааныг Парис хотын хээнцэр байдалтай нэгтгэвэл үр дүнд нь Holiday Magazine кафе гарч ирнэ

Аяллын мэдээллээр дагнасан Holiday Magazine сэтгүүл Парис хотын 192 Avenue de Versailles гудамжинд өөрийн нэрэмжит кафегаа нээгээд удаагүй байна. Парис хоттой танилцах аяллын хөтөлбөрөө гүйцээж баралгүй ядарсан жуулчид энд өглөөний цайгаа ууж, өдөр, оройн зоогоо барих боломжтой.

Энэхүү кафены концепцийг Фрэнк Дюрант бүтээсэн бөгөөд түүний компани өмнө нь Mugler, Isabel Marant, De Fursac зэрэг брэндүүдийн сурталчилгааг хийж байсан юм. Тэрээр Holiday Magazine брэндийг хөгжүүлэх зорилгоор кафе нээсэн бөгөөд брэндийн бодлогын хүрээнд удахгүй футболк болон лаа зэрэг зүйлсийг нэмж гаргахаар төлөвлөжээ. 

Holiday Magazine кафе нь дотроо 17 хүний суудалтай ба гаднах тагтанд 13 хүн суух боломжтой. Харин кафены цэсэнд "croque demoiselle" хэмээх ногооны хачиртай бөднө шувууны өндөг, фуа-гра зэрэг франц уламжлалт зоогнууд багтжээ. Түүнчлэн амттанд дуртай хүмүүст шоколадтай бялуу, алимны шүүсийг кафены зүгээс санал болгох юм байна.

Buro.Mongolia

2016-05-09, 14:00

  • Зураг: