Интернэтийн ертөнц дэх аварга тоглогч үйл ажиллагаагаа шинэ чиглэлд өргөжүүлж, хөгжмийн чиглэлд хүч үзэх гэж байна
Alibaba эхний ээлжинд өмнө нь худалдан аваад байсан Xiami болон Tiantian гэх түрээсийн үйлчилгээний сайтуудаа хаажээ. Яг энэ үеэр тэд Black Sabbath, Kylie Minogue, Bruno Mars, The Rolling Stones зэрэг хамтлаг дуучидтай хамтран ажилладаг, хөгжмийн ертөнц дахь томоохон брэнд болох BMG компанитай дистрибьютор хийх гэрээ үзэглэсэн билээ. Дэлхийн хөгжмийн зах зээл дээр нэмэлт суудал үлдээгүй ч гэлээ Alibaba Music Group энд нэгдэж чадна гэдэгтээ итгэлтэйгээр хөл тавьж эхэллээ. Тэд голчлон түрээсийн үйлчилгээний чиглэлээр ажиллах бөгөөд энэ төлөвлөгөөнийхөө талаар саяхан Alibaba Group-ын ТУЗ-ийн тэргүүн Жек Ма мэдэгдсэн байна.
2015-07-28, 11:00
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт