Виртуалаар аялах тренд улам л хүчээ авч байна
Италийн нэрт Bvlgari ордны "Bvlgari Colors" нэртэй үзэсгэлэн долдугаар сард Сөүлийн урлагийн төвд нээлтээ хийсэн билээ. Тэгвэл саяхан уг үзэсгэлэнгээр виртуалаар аялах боломжийг олгох апп гарчээ.
Энэхүү аппыг татаж авснаар хамгийн түрүүнд өөрийн аватар дүрийг бүтээх санал ирэх бөгөөд тэрхүү аватараа Bvlgari брэндийн үнэт эдлэл, цаг, аксесуаруудаар гоёх хэрэгтэй болно. Ингээд гоёж чимсэн аватар тань үзэсгэлэнгээр тантай хамт аялах бөгөөд төрөл бүрийн даалгавар гүйцэтгэхэд тань туслах болно. Сонирхолтой нь тус апп нь үзмэрүүдийн деталийг нарийвчлан үзэх боломжийг олгох шинэ 3D технологийг ашигласан тул хэрэглэгч яг л өөрийн биеэр үзэсгэлэнгээр алхаж буй мэт мэдрэх байна. Хэрэв та тус технологийн гайхамшгийг мэдрэхийг хүсвэл энэ оны арванхоёрдугаар сар хүртэл ашиглах боломжтой "Bvlgari Colors" гэх аппыг утсандаа суулгаарай.
Тус үзэсгэлэн дээр Bvlgari ордны өвөрмөц бүтээлүүдийг толилуулснаас гадна үнэт эдлэлүүдээс сэдэвлэсэн орчин үеийн урлагийн бүтээлүүдийг ч мөн дэлгэсэн байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт