Эмма Уотсон битбокс хийлээ

He For She

Эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлын төлөө тэмцэхээр жүжигчний ажлаа түр хойш тавиад буй Эмма Уотсон муугүй битбоксчин гэдгээ харууллаа

Эмма Уотсон энэ жил жүжигчний мэргэжлээ түр хойш тавин өөрийгөө хөгжүүлэх үүднээс илүү их ном уншиж мөн бусад төслүүддээ анхаарлаа хандуулахаар шийдсэн билээ. Жүжигчний мэргэжлээсээ түр хөндийрөөд байгаа тэрбээр олон шинэ зүйл сураад байгаа бололтой.

Саяхан Эмма хип хоп уран бүтээлч Лин-Мануэл Мирандатай цуг битбокс хийж буй бичлэг цахим хуудаснаа гарчээ. Эмма чадварлагаар битбокс хийх зуур Миранда эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлын тухай реп үглэсэн байна. Феминизмыг дэмжсэн тэдний хөгжилтэй бичлэгийг хамтдаа үзэцгээе.

 

Б.Амина

2016-03-19, 13:00

  • Зураг: