Эрдэмтэд Ангараг гараг дээр амьдрахад хамгийн тохиромжтой газрыг тогтоожээ

Ангараг гараг дээр амьдрах боломжтой юу?

Ангараг гарагийн бөмбөрцгийн хойд хагаст байрлах тал газарт хүн амьдрахад хамгийн тохиромжтой бөгөөд ирээдүйд яг энд бааз байгуулахыг санал болгож байна

Ангараг гарагийг колончлохоор очих анхны хүмүүст зориулсан баазыг байгуулж болох газар нийтдээ 100 км талбайтай юм байна. Энэхүү бүс нь Утопия ба Хрис гэх нэртэй тэгш тал газрын дунд оршдог аж. Эрдэмтэд энэ бүсийг хүн амьдрахад хамгийн тохиромжтой гэж нэрлэсний учир нь энд бага зэрэг хөлдүү ус хадгалагдаж байгаад оршино. Одоо энэхүү мөс нь маш нимгэн Ангараг гарагийн тоосонцорт гадаргууны доор "нуугдсан" байгаа.

АНУ-ын Брауны их сургуулийн эрдэмтэн Жеймс Хедийн хэлснээр бол хэрэв бид Ангараг гараг дээр амьдралаа үргэлжлүүлэхээр болвол яг энэ газар л хамгийн тохиромжтой гэжээ.

Buro.Mongolia

2016-10-12, 12:00

  • Зураг: