Эрдэмтэд хүн төрөлхтний түүхэнд анх удаа хар нүхний зургийг нийтэллээ

Эйнштейний зөв байсан гэдэг нь дахин батлагдлаа

Өчигдөр олон улсын 200 орчим эрдэмтдээс бүрдсэн "Event Horizon Telescope" төслийн баг хүн төрөлхтний түүхэнд анх удаа хар нүхний бодит зургийг олон нийтэд дэлгэсэн байна.

Дэлхийгээс 55 сая гэрлийн зайтай M87 нэртэй галактикт орших хар нүхний зургийг эрдэмтэд асар олон радио телескопын тусламжтай буулгаж авч чаджээ. Энэхүү хар нүх нь Нарнаас 6,5 тэрбум дахин хүнд жинтэй бөгөөд 38 тэрбум км урт диаметртэй аж.

"Энэ зураг оршихуйн хязгаар (Event Horizon) байдаг гэдгийг дахин баталж байна. Өөрөөр хэлбэл Альберт Эйнштейний дэвшүүлсэн харьцангуйн онол зөв байсан гэдгийг баталж байгаа юм" хэмээн төслийн удирдагч Лучано Реццола мэдэгджээ.

"As with all great discoveries this is just the beginning" says @EHTelescope director Shep Doeleman #EHTblackhole https://t.co/RjpPjXDt0a pic.twitter.com/ulngkjkNcz

— Physics World (@PhysicsWorld) April 10, 2019

Buro.Mongolia

2019-04-11, 10:00