Курбе, Гойя ба бусад
Phaidon хэвлэлийн газрын алдартай уран бүтээлчдийн хөрөг зургуудаас бүрдсэн "Five Hundred Self-Portraits" ном гарах гэж байгаатай холбогдуулан i-D сэтгүүл нэгэн сонирхолтой төсөл хийсэн байна. Сэтгүүлийн хамт олон энэхүү номонд багтсан төрөл бүрийн хөргүүдийг сонгож, эдгээр бүтээлүүдтэй төстэй харагдсан Ким Кардашьяны селфи зургуудыг хайж олжээ.
Их Британийн алдарт сэтгүүлийн энэхүү төсөлд Густав Курбегийн XIX зууны дунд үед бүтээсэн зургууд, Франциско Гойягийн XVIII зууны сүүлээр зурсан бүтээлүүд, 1970-аад онд хийгдэж байсан Улая ба Анна Мендьета нарын гэрэл зургууд багтжээ. Төслийн хүрээнд эдгээр бүтээлүүдийг Ким Кардашьяны угаалгын өрөө, спорт зааланд, эсвэл унтахаасаа өмнө авсан селфи зургуудтай харьцуулсан байна.
Төслийн санаачлагчид энэхүү санаа нь тэдэнд хөгжилтэй санагдсан гэдгийг онцолсон бөгөөд гэхдээ хоорондоо ижил төстэй зураг ба селфиг хайж олоход маш их цаг хугацаа шаардагдсан учраас үр дүнд нь цөөн бүтээл бүрдсэн гэж дурджээ. Төслийн бүх материал i-D сэтгүүлийн шинэ дугаарт хэвлэгдэн гарч байгаа аж.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт