Марк Цукерберг шинэ аав болсны амралтаа авна

Хоёр сарын хугацаатай

Марк Цукерберг удахгүй төрөх охинтойгоо хамт байхын тулд хоёр сарын хугацаатай амралт авах гэж буйгаа зарлалаа. Тэрээр хоёр жилийн өмнө түүний анхны охин Макс төрөхөд ижил алхам хийж байсан юм. Марк Цукерберг өөрийн Facebook хуудаснаа "Максыг төрж байх үед би хоёр сарын амралт авсан. Түүний амьдралын эхний саруудад би Макстай хамт маш их цагийг өнгөрөөсөндөө үнэхээр талархдаг. Mанай компанийн олгож байгаа амралтаа хувааж авах боломжийг ашиглан эхний сарыг охиноо төрсний дараа авч гэр бүлээрээ хамт байх болно. Харин арванхоёрдугаар сард би үлдсэн нэг сарын амралтаа аван мөн л гэр бүлтэйгээ хамт байна" гэж бичжээ.

АНУ-д цалинтай жирэмсний амралт нь маш эргэлзээтэй сэдэв хэвээрээ байна. Эцэг эхчүүдэд цалинтай амралт олгох асуудал одоог хүртэл хуульчлан батлагдаагүй байгаа юм. Pew Research компанийн хийсэн судалгаанаас харахад нийт ажилчин ангийн ердөө 14% нь л жирэмсний цалинтай амралт авч чаддаг байна.

"Facebook компани эцэг эхчүүдэд дөрвөн сарын амралт олгодог. Учир нь судалгаанаас үзэхэд дөнгөж төрсөн хүүхэдтэйгээ хамт цаг хугацааг өнгөрөөх нь гэр бүлүүдэд сайнаар нөлөөлдөг болох нь тогтоогдсон юм. Намайг эргээд иртэл оффисын ажил хэвийн үргэлжилж байх болно гэдэгт би итгэлтэй байна" гэж Марк Цукерберг мэдэгджээ.

Buro.Mongolia

2017-08-20, 11:00

  • Зураг: