Меган Маркл язгууртнуудын тусгай сургалтанд хамрагдана

Сургалт зургаан сарын турш үргэлжилнэ

Сассексын гүнгийн авхай Меган Маркл зургаан сарын хугацаатай язгууртны хичээлд хамрагдахаар боллоо. Тус хичээлийг хааны гэр бүлд 17 жил ажилласан, Хатан хаан II Элизабетын хувийн нарийн бичиг Саманта Кохен заахаар болсон байна. 2001 оноос хойш Букингемийн ордонд ажиллаж буй Самантаг ажлаасаа гарч байгаа гэх цуурхал гарсан ч тэрээр үнэндээ хунтайж Харригийн зөвлөхөөр Кенсингтоны ордонд ажиллахаар төлөвлөж байсан нь энэ ажээ.

Меган Маркл уг сургалтанд язгууртны баримтлах ёс жаяг, биеэ авч явах соёл гэх мэт хичээлүүдийг судлахаас гадна олон улсаар аялан буяны арга хэмжээнд оролцох юм. "Энэхүү зургаан сар түүний хувьд маш их зүйлийг сурч мэдэх хугацаа байх төдийгүй олон хүмүүстэй уулзаж, үнэтэй зүйлсийг олж авах боломж байна" хэмээн ордноос мэдэгджээ.

Сургалтыг хариуцан ажиллаж буй Саманта Кохен хааны ордонд зохион байгуулагддаг арга хэмжээ, буяны үйл ажиллагаа зэргийг хариуцдаг туршлагатай нэгэн бөгөөд хэвлэл мэдээллийнхэн түүнийг "ирвэс" хэмээн хочилдог. Мөн тэрээр олон нийтэд хатуу самар нэрээрээ алдартай. Учир нь Букингемийн ордонд зохион байгуулагдсан "Их Британийн нөлөө бүхий эмэгтэйчүүд" арга хэмжээнд дизайнер Виктория Бекхэмийн нэрийг оруулахаас татгалзаж, "чинээлэг байх нь нөлөө бүхий байхад хангалтгүй" хэмээн мэдэгдэж байжээ.

 

 

 

Buro.Mongolia

2018-05-28, 17:40