Америкийн сэтгэл зүйчид нойргүйдлийн талаар нэгэн сонирхолтой судалгаа танилцууллаа. Пенсильванийн анагаах ухааны их сургуулийн судлаачид The Journal of Clinical Psychiatry сэтгүүлд нойргүйдэл нь түр хугацаанд сэтгэлийн хямралыг эмчлэхэд нэмэртэй байж магадгүй гэж мэдэгджээ.
Эрдэмтэд нойргүйдэл нь сэтгэлийн хямралд ямар нөлөө үзүүлдэг болохыг нийт 66 бие даасан судалгаан дээр суурилж дүгнэсэн байна.
Судалгааны үр дүнд хагас (20-21 цаг) эсвэл бүтэн нойргүйдэл (36 цаг) нь түр хугацаанд сэтгэлийн хямралын шинж тэмдгүүдийг багасгадаг нь тогтоогджээ. Тодруулбал судалгаанд хамрагдсан сэтгэлийн хямралтай нийт өвчтөнүүдийн тэн хагасын (50%) сэтгэл санааны байдал нь 24 цагийн дотор сайжирч байсан үзүүлэлт гарсан аж. Судлаачид одоогоор нойргүйдэл нь хэрхэн сэтгэлийн хямралыг эмчилж байгааг олж тогтоогоогүй байгаа ч үр дүнд хүргэдэг гэдгийг онцолсон юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт