Италийн дизайнер Андреа Саламино Pepsi-г Мондриан загварын геометрын дүрстэй болголоо
Голланд уран бүтээлч Пита Мондрианы бүтээл, алдарт геометрын дүрсээр Андреа Саламино Pepsi-г гоёсон нь хөгжилтэй бас үзэмжтэй болжээ. Мондрианы гоёмсог дүрслэлийг хувцас (Yves Saint Laurent-ын даашинз), тавилга, архитектур гээд олон зүйл дээр хэвлэж байсан ч ундааны савны хувьд анхны тохиолдол боллоо.
Pepsi-г ийм савлагаатайгаар худалдаанд гаргах эсэх нь тодорхойгүй ч Саламино шинэ бүтээл хийгээд зогсохгүй бүр түүнд зориулсан сурталчилгааны санаа бодож олжээ. Тод өнгөтэй геометрын дүрсээр чимсэн ундаанд дизайнер "The World Is Not Just Red" гэсэн уриа гаргасан байна. Магадгүй, түүний томьёлолтой маргах хүн цөөн байх биз ээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт