Авьяслаг хүн бүх зүйл дээр авьястай байдаг бололтой. Такаши Мураками өөрийн брэндийн саке гаргажээ
Японы орчин үеийн уран бүтээлч Такаши Мураками уран зураг зурж, гайхамшигтай уран баримал урлаж, цүнхний дизайн гаргаж байсан бол тэр саяхнаас Next Five компанитай хамтарч саке үйлдвэрлэж эхэлжээ. Takashi Murakami маркийн японы уламжлалт архийг дөрвөн өөр савалгаатайгаар гаргаж байгаа. Тухайлбал, нэг нь энгийн шилээр хийгдсэн бол нөгөө гурав нь Муракамигийн нэрийн хуудас болсон аниме хэв маягийн зурагтай керамик лонхтой юм байна. Ямартаа ч өмнө нь сархад урлагтай хэзээ ч ийм ойр байгаагүй билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт