Өмнө нь Шанхайд кафе нээж байсан Вивьен Вествуд энэ удаа Хонг Конгчуудыг загварлаг цайнд дуудаж байна
Хонг Конгд очихдоо орж үзэх, цай зооглох шинэ сонирхолтой газар нээгдлээ. Үүдээр нь зочлоход л Вивьен Вествүүдийн нэрийн кафед орж ирсэн мэдрэмж төрөх уур амьсгалаар энэ газрыг тохижуулжээ. Кафены интерьерийг XVIII зууны үеийн франц маягийн цайны өрөөг санагдуулам хийсэн байна. Ханыг нь дизайнерын шоуны тайзны арын зургуудаар, аяга тавгыг дөрвөлжин хээгээр чимэглэжээ. Мөн энд ирсэн зочид амтат бялуу, хуймаг зэрэг бүхий л амттангаас брэндийн алдарт логог харж, бас идэж болно.
Энэхүү кафе нь аравдугаар сарын 19-нд Хонг Конгийн Harbour City mall-д брэндийн бутик дэлгүүрийн зэргэлдээ нээгдсэн юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт