Зөвхөн кино биш: Квентин Тарантино зохиолч болохоор шийджээ

Шийдэгдсэн

Квентин Тарантино кино карьер нь дуусах үед хийх ажлаа бэлтгэж байна

Кино ертөнцөөс гадна яагаад уран зохиолын салбарт хүчээ сорьж болохгүй гэж? Тарантино ч бас ингэж бодсон бололтой. Тэрбээр удахгүй зохиол бичих хүсэлтэй байгаагаа сэтгүүлчдэд ярьжээ. Дашрамд дурьдахад найруулагч Тарантино арав дах киноныхоо дараа кино карьераа дуусгана гэдгээ мэдэгдсэн билээ. Түүний найм дах кино буюу "The Hateful Eight" удахгүй дэлгэцнээ гарна. Квентин Тарантино мөн өөрийн хуучин бүтээлүүд болох Reservoir Dogs болон The Hateful Eight зэрэг кинонуудаа тайзан дээр амилуулах бодолтой байгаагаа мэдэгдэж байсан юм. Тэгэхээр бид удахгүй Тарантиногийн бүтээлийг попкорн идэнгээ биш харин гартаа дуран барьсаар үзэх нь ээ.

Б.Амина

2015-12-15, 09:00

  • Зураг: