Жижи Хадид бие давхар болсон тухай баярт мэдээг Entertainment Tonight сэтгүүл мэдээллээ. "Жижи Хадид ба Зейн Малик нар анхны хүүхдээ догдлол дүүрэн хүлээж байна. Жижи Хадид одоо 20 долоо хоногтой жирэмсэн" хэмээн эх сурвалжууд сэтгүүлд мэдээлжээ. Жижи Хадид ба Зейн Малик нар 2015 оноос хойш болзож эхэлсэн юм. Хэдий өнгөрсөн хугацаанд тэдний харилцаа адармаатай байсан ч сүүлийн саруудад ихэнх цагийн хамт өнгөрүүлсэн билээ.
Одоогийн байдлаар хосууд анхны хүүхдээ өлгийдөн авах гэж буй талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт